“Азийн Ирээдүй “форумд Ц.Мөнх-Оргилын илтгэл шилдэгт багтлаа

Өнгөрсөн зургадугаар сарын 5-6-нд Токио хотноо болсон “Азийн ирээдүй” форумд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил оролцсон билээ. Тэрбээр Монгол Улсын эдийн засаг, нийгмийн байдал, хөгжлийн зорилт, Ази, Номхон далайн бүс нутагт явуулж буй гадаад бодлого, үйл ажиллагаа, тус бүс нутгийн хөгжил, төлөвийн талаарх манай улсын байр суурийг танилцуулан илтгэл тавьсан юм.

Түүний тавьсан илтгэл хуралд оролцогчдод тараасан анкетийн дүнгээр нийт 28 илтгэлээс III байрт шалгарсан байна. Сингапурын Ерөнхий сайд асан Го Чак Тоны илтгэл тэргүүн байр хүртсэн бол Малайзын Ерөнхий сайд асан М.Махатирын илтгэл удаах байрыг эзэлжээ.
1. Дэлхий дээр аль нэгэн улс орон давамгайлна гэж бодохгүй байна. Үүний адил Азид ч аливаа нэг улс, бүлэг давамгайлахгүй.
2. Харин төрөл бүрийн хүчирхэг нэгдэл, хүчирхэг эдийн засгууд, интеграцчлалын үйл явц нэгэн зэрэг өрнөнө гэж үзэж байна.
3. Шинэ эдийн засаг нь хямд ажлын хүч, хямд түүхий эд, илүү их хөрөнгө оруулах зэргийг урьтал болгох биш харин хэлхээ холбоо, технологийн дэвшил, интеграцчлал, хүний чадавх, хүн хоорондын хандлагын асуудал юм.
4. Азийг илүү интеграцчлагдсан, уялдаа холбоотой байдлаар төсөөлж байна.
5. Технологийн дэвшил болон шинэ эдийн засгийн нөхцөл байдал нь бүгдэд тэгш боломжийг олгож байна.
6. Азийн ирээдүйг хүмүүс нь илүү хөгжингүй, ухамсартай, либерал, ардчилсан байхаар төсөөлж байна.
7. Ази нь шинэ эдийн засгуудын урьд хожид байгаагүй боломжуудыг ашиглах боломжтой өвөрмөц нөхцөл байдалд байна.
8. Улс орнууд Фэйсбүүк, твиттер, интернетээр холбогдох тусам жирийн хүмүүс бие биенээсээ холдож байгаа нь хачирхалтай.
9. Дэлхийн хамгийн энэрэнгүй соёл, нийгмийн өлгий болсон Ази тив нь өөрийн давуу талаа харуулж, дэлхийн хөгжилд хувь нэмрээ оруулах өвөрмөц боломж бүрдлээ.
10. Байгалийн арвин баялаг, эдийн засгийн боломж бүхий бизнес эрхлэгч, эрсдлээс эмээхгүй, аливаа зүйлийг хурдан эзэмшиж суралцдаг, дайчин тэмцэгч 3.2 сая монголчууд бид хувь нэмрээ оруулахад бэлэн байна.
11. Хамгийн чухал нь бидэнд бусдад байхгүй нэг давуу тал бий. Энэ нь нүүдэлчин ард түмний ухаан, байгаль орчинд хандах хандлага юм.
12. Хүн төрөлхтөн байгаль дэлхийг эзэлж, захирах бус амьд ертөнцийн нэгэн адил байгаль дэлхийн нэг хэсэг нь байж амьдрах жамтайг бид мэднэ.
13. Энэхүү сэтгэлгээ нь бидний Ази болон дэлхийн хөгжил цэцэглэлтэд оруулж чадах чухал хувь нэмэр юм.
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын тус форумд тавьсан илтгэлийг сонирхоно уу.

Сэтгэгдэл үлдээх