Азийн хөгжлийн банктай хамтрах төслийн зээлийн хэлэлцээрийг үзэглэв

Засгийн газрын өнөөдрийн /2018.11.14/ хуралдаанаар Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн төслийн нэмэлт санхүүжилт”-ийн Зээлийн хэлэлцээрийг дэмжив. Хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт олгохоор тогтлоо.

Хэлэлцээрийн хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн, Хэнтий аймгийн Чингис, Булган аймгийн Булган, Дундговь аймгийн Мандалговь, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд бохир усны цэвэрлэгээний байгууламж барьж, ариутгах татуургын шугам сүлжээг өргөтгөх юм.

Сэтгэгдэл үлдээх