АНУ-ын Чикаго хотод Консулын газар нээн ажиллуулах тухай хэлэлцэн дэмжлээ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны /2020-02-18/ хуралдаанаар АНУ-ын Чикаго хотод Консулын газар нээн ажиллуулах тухай асуудлыг зөвшилцөх талаар хэлэлцэн дэмжлээ.

Консулын газар нээн ажиллуулах тухай тогтоолын төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Байнгын хорооны санал, дүгнэлтийг Засгийн газарт хүргүүлэхээр болсон юм.

~АНУ-ын Чикаго хотод Консулын газар нээн ажиллуулах тухай асуудлыг зөвшилцөх талаар хэлэлцэн дэмжлээ~

УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “АНУ-ын баруун, зүүн эргийн хотуудад амьдарч буй Монгол иргэдэд консулын үйлчилгээ хүрч байгаа боловч АНУ-ын төвийн бүсэд, тодруулбал 8000 орчим монгол иргэн оршин суудаг Чикаго хотод консулын үйлчилгээг ойртуулах зайлшгүй шаардлагатай байна.

АНУ-ын Сан Франциско хот дахь Ерөнхий консулын газрын одоогоор 7 орон тоотой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнээс 3 орон тоог нь Чикаго хотод нээх Консулын газарт шилжүүлэн ажиллуулахаар төлөвлөсөн. Ингэснээр улсын төсвөөс нэмэлт зардал гаргахгүйгээр шинээр нээх Консулын газрын төсвийг шийднэ” гэлээ.

эх сурвалж: gogo.mn

Сэтгэгдэл үлдээх