АНУ-ын Элчин сайд Майкл Стэнли Клеческийг хүлээн авлаа

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуян АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, эрхэмсэг ноён Майкл Стэнли Клечески тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Онцгой байдлын байгууллага нь АНУ-ын Энэтхэг, Номхон далайн цэргийн командлал, Аляскийн үндэсний гвардтай хамтран “Говийн чоно” олон улсын сургалт, дадлага сургуулийг зохион байгуулдаг уламжлалтай.

~АНУ-ын Элчин сайд Майкл Стэнли Клеческийг хүлээн авлаа~

Уулзалтын үеэр тус олон улсын сургалт, дадлага сургуулийг энэ жил хэрхэн зохион байгуулах талаар болон “Ковид-19 халдварт цар тахлын хариу арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх төсөл”-ийн хэрэгжилтийн талаар санал солилцов.

Сэтгэгдэл үлдээх