АН-ын Үндэсний бодлогын хорооны IV хуралдаан болж байна

~АН-ын Үндэсний бодлогын хорооны IV хуралдаан болж байна~

АН-ын Үндэсний бодлогын хорооны IV хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Хуралдаан 58.3 хувийн ирцтэй эхэлсэн бөгөөд нийт 12 асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм.

Харин үдээс өмнөх хуралдаанаар Сонгон шалгаруулах хорооны тухай журмын төсөл зэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Түүнчлэн УИХ-ын 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд оролцохыг дэмжсэн билээ.

Үүнээс гадна Н.Түвшинбаяр, А.Бакей, А.Ундраа, П.Батчимэг нарын 10 хүний Үндэсний бодлогын хорооны гишүүний бүрэн эрхийг батламжилж, үнэмлэх гардууллаа. Харин яг одоо тэд “Монголоо сонсъё” үндэсний аяныг дүгнэж байна. Хурал 18.00 цаг хүртэл үргэлжилнэ.

Сэтгэгдэл үлдээх