Байнгын хороод хуралдаж, харьяа дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэж дэмжив

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 28 дугаар зүйлд Байнгын хорооны бүрэлдэхүүнд дараах дэд хороог байгуулах, үүнд, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд Тусгай хяналтын; Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд Агаарын бохирдлыг бууруулах асуудлын; Төрийн байгуулалтын байнгын хороонд Ёс зүйн, Нутгийн удирдлагын, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын, Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын; Төсвийн байнгын хороонд Төсвийн зарлагын хяналтын; Хууль зүйн байнгын хороонд Хүний эрхийн; Эдийн засгийн байнгын хороонд Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороог тус тус байгуулан ажиллуулж болохоор зохицуулсан.

Хуульд зааснаар дэд хороо нь харьяалагдах Байнгын хорооны эрхлэх асуудлын тодорхой хэсгийг дагнан хариуцан санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ харьяалагдах Байнгын хороонд, шаардлагатай бол Байнгын хороогоор уламжлан нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, хариуцсан асуудлын хүрээнд хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх эрхтэй.

Энэ үндсэн дээр Төрийн байгуулалтын байнгын хороо 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн болон өчигдрийн (2020.07.06) хуралдаанаараа Ёс зүйн, Нутгийн удирдлагын, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын, Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэж дэмжсэн.

Төрийн байгуулалтын байнгын хороо:

Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо:

Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд /дарга/
Улсын Их Хурлын гишүүн С.Батболд /гишүүн/
Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ гишүүн/
Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт /гишүүн/
Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил /гишүүн/.

Ёс зүйн дэд хороо:

Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ
Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен
Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар
Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар
Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн.

Нутгийн удирдлагын дэд хороо:

Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг
Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь
Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд
Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар
Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар.

Сонгогчийн нэрийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо:

Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар
Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат
Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил
Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж
Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан.
Харин Улсын Их Хурлын бусад Байнгын хороод (2020.07.07) хуралдаж, харьяа дэд хорооны бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцэж дэмжив.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо:

Тус Байнгын хороо 10 цаг 16 минутад гишүүдийн 57,9 хувийн ирцтэй хуралдаанаа эхэлж, хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун даргалав. Байнгын хорооны хуралдаанаар Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь дэмжив.

Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо:

Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан
Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд
Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг
Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан
Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн
Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням.
Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо нь улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах асуудлаарх хууль тогтоомжийн биелэлтийн асуудлыг хэлэлцэх чиг үүрэгтэй.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо:

Тус Байнгын хороо 10 цаг 30 минутад 19 гишүүний 14 нь хүрэлцэн ирснээр хуралдаанаа эхэлж, хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд даргалав.

Хуралдаанаар тус Байнгын хорооны харьяа Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулж гишүүдээс асуулт, санал гарсангүй.

Тусгай хяналтын дэд хороо:

Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан
Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг
Улсын Их Хурлын гишүүн С.Батболд
Улсын Их Хурлын гишүүн Д.Бат-Эрдэнэ
Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан
Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан
Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн.
Тусгай хяналтын дэд хороо төрийн нууцын хадгалалт, хамгаалалт, тагнуул болон гүйцэтгэх ажлын талаарх хууль тогтоомжийн биелэлт, улсын хил хамгаалалт, төрийн тусгай хамгаалалтын асуудлыг;

Төсвийн байнгын хороо:

Төсвийн байнгын хороо 73.9 хувийн ирцтэй хуралдаанаа эхэлж, хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр даргалан хуралдуулав. Хуралдаанаар тус Байнгын хорооны харьяа дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо:

Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин
Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазар
Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал
Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр
Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь
Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа
Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар
Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж
Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн.
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо нь улсын болон орон нутгийн төсвийн орлого, зарлага, төсвийн хяналтын асуудлыг хэлэлцэх чиг үүрэгтэй бөгөөд тус дэд хороо өөрийн эрхлэх асуудлаар гаргасан санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд бие даан оруулах эрхтэй.

Эдийн засгийн байнгын хороо:

Байнгын хорооны хуралдаан 11 цаг 44 минутад 63.2 хувийн ирцтэй эхэлж, хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр даргалав. Байнгын хорооны хуралдаанаар тус Байнгын хорооны харьяа дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэж, гишүүдийн олонх нь дэмжив.

Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо: 

Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан
Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут
Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ
Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг
Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд
Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг
Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл
Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр.
Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо нь жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжил, хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн бодлого, зохицуулалтын асуудлыг хэлэлцэх чиг үүрэгтэй.

Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо:

Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан
Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр
Улсын Их Хурлын гишүүн Д.Бат-Эрдэнэ
Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал
Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан.
Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгуудыг хууль тогтоомж болон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусган хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэх эрхтэй.

Хууль зүйн байнгын хороо:

Байнгын хорооны хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг даргалан хуралдуулж, тус Байнгын хорооны харьяа дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэж олонхын саналаар дэмжлээ.

Хүний эрхийн дэд хороо:

Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа
Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат
Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг
Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд
Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир
Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал
Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр.
Хүний эрхийн дэд хороо нь хүний эрх, эрх чөлөөний баталгаа, өршөөл, цагаачлал, иргэний харьяаллын асуудлыг хэлэлцэх чиг үүрэгтэй.

Дэд хороод нь тухайн эрхэлсэн асуудлаараа хяналт шалгалт, судалгаа хийх, холбогдох мэдээлэл авах, зохих албан тушаалтан, иргэн, байгууллагаас тайлбар авах, ажлын хэсэг байгуулах, эрхэлсэн асуудлаараа тогтоол гаргах, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулж харьяалах Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх эрхтэй.

Дэд хорооны даргыг харьяалах Байнгын хорооны хуралдаанаар гишүүдийн олонхын саналаар сонгох бөгөөд Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргыг цөөнхийн бүлгийн гишүүдээс, хэрэв цөөнхийн бүлэг байгуулах гишүүдийн тоо хүрэхээргүй бол цөөнхийн гишүүдээс сонгодог.

УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл үлдээх