БИЧЛЭГ: У.Хүрэлсүх багш, эмч нарын цалинг нэмэхгүй гэв!

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг томилох асуудлыг хэлэлцэв. Гишүүд асуулт тавьж, үг хэллээ. Тухайлбал, Ж.Мөнхбат: Ж.Эрдэнэбатын Засгийн газарт давхар дээлтэй долоон сайд байсан. Та өмнөх Засгийн газраас давхар дээлтэй сайд нарын тоог нэмэхгүй байж чадах уу?

У.Хүрэлсүх: “Би төрийн албыг бужигнуулахгүй. Гэхдээ хууль зөрчин хахууль өгч дарга болсон байж болзошгүй нөхдүүдтэй хамтарч ажиллаж чадахгүй. Би Төрийн ордны хоёрдугаар давхарт зүгээр л зургаа өлгүүлсэн Ерөнхий сайд байхыг хүсэхгүй байна. “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий” гэдэг үг байдаг. Багш, эмч нарын цалинг нэмэх боломж байхгүй Би хүнд худлаа амалж чадахгүй. 2018 оноос хүүхдийн мөнгийг бүрэн олгож чадахгүй. Надад ажил хийж чадах, сэтгэлтэй сайд нар хэрэгтэй. Мэдээж УИХ-ын гишүүн сайд болно. Би үгүйсгэхгүй” гэлээ. Дараа нь санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар Ерөнхий сайд болох нь дэмжигдэв.

Сэтгэгдэл үлдээх