БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авлаа

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Элчин сайд Цай Вэньруй Эрчим хүчний сайд Н.Тавинбэхэд баяр хүргэж, цаашдын ажилд амжилт нь хүслээ. Тэрбээр хоёр улсын найрсаг хамтын ажиллагаа, ард түмний найрамдал тасралтгүй хөгжиж, эдийн засгийн хамтын ажиллагаа түүний дотор эрчим хүчний салбарт нягт хамтран ажиллаж байгааг онцлон тэмдэглэв.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд эрчим хүчний салбар томоохон байр суурь эзлэдэгт талархал илэрхийлж, цаашид эрчим хүчний томоохон эх үүсвэр, шугам сүлжээний төслүүд болон усан цахилгаан станцын хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийллээ.

Эх сурвалж: ЭХЯ

Сэтгэгдэл үлдээх