БНХАУ: Коронавирусийн эсрэг тэмцэгчдэд ЗЭЭЛ олгоно

Хятадын Төв банкнаас коронавирусийн халдвартай тэмцэхэд оролцож буй компани, хувийн фирмүүдэд тусгай зээлийн сангаар дамжуулан 300 тэрбум юань олгохоор болжээ. Хятадын Төв банкны орлогч захирал Лю Гуанцианы мэдээлснээр, тусгай зээлийн санхүүжилтийг өнөөдрөөс шаардлагад нийцсэн үндэсний есөн том банк болон 10 муж, хот дахь орон нутгийн банкуудад олгох аж.

~Коронавирусийн эсрэг тэмцэгчдэд ЗЭЭЛ олгоно~

Банкууд тусгай санхүүжилтийн сангаас аль болох богино хугацаанд буюу хоёр хоногийн дотор багтан компани, фирмүүдэд зээл олгох хэрэгтэйг тэрбээр онцолжээ. Мөн санхүүжилтийн мөнгөний захиран зарцуулалтыг хянаж, зөрчил, хууль бус үйлдэл гаргавал хатуу шийтгэхээ ч Лю Гуанциан мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ Хятадын төв банкнаас 1.2 их наяд юанийг санхүүгийн зах зээлийг дэмжихэд зарцуулахаар төлөвлөжээ.

Сэтгэгдэл үлдээх