БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар Д.Цогтбаатар айлчилна

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогбаатар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар тус улсад гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 2-ны өдөр айлчлал хийхээр болсон байна. Энэ талаар албан ёсны мэдээллийг Хятадын Гадаад хэргийн сайдын хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан гуравдугаар сарын 25-нд мэдээлжээ.

~БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар Д.Цогтбаатар айлчилна~

Өнгөрсөн хавар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д айлчилснаас хойш манай талаас төрийн өндөр дээд хэмжээний айлчлал хийгээгээгүй байгаа юм.

Хятадын талаас 2018 онд Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Тяньжин хотын Намын хорооны нарийн бичгийн дарга Ли Хунжун нар айлчилсан байна.

Сэтгэгдэл үлдээх