БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Синг МЭХ-ны удирдлагуудтай уулзав

БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Синг МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, Удирдах зөвлөлийн гишүүн Ш.Ариунаа, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Б.Эрдэнэзул нарыг хүлээн авч уулзан, хамтран ажиллах санал солилцлоо.

Уулзалтын үр дүнд дараах чиглэлүүдэд хамтран ажиллахаар харилцан тохиролцлоо. Үүнд:

1. Монгол Улсад нүүдэлчин ахуйгаа өвлөн үргэлжлүүлж буй нийт 285482 малчин амьдардаг бөгөөд тэдний 90 орчим хувь нь сэргээгдэх эрчим хүчний үүсгэврийг амьдрал, аж ахуйдаа өргөн хэрэглэж байна. Гэвч малчдад сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, техникийг засварлаж чадахгүй, дахин дахин худалдаж авах зэргээр эдийн засаг, эд материалаараа хохирох тохиолдол их байна. Иймд малчдад ирж буй энэхүү эдийн засаг, нийгмийн дарамтыг хөнгөвчилж, БНЭУ-д сэргээгдэх эрчим хүчний үүсгэврийн сургалт, хөтөлбөрт хамруулах;

~БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Синг МЭХ-ны удирдлагуудтай уулзав~

2. МЭХ-ны ажлын алба, аймаг, нийслэлийн салбар зөвлөлийн эмэгтэйчүүдийг хөгжүүлэх, чадавхжуулах зорилгоор БНЭУ-д богино хугацааны сургалтуудад хамруулах;

3. Эмэгтэйчүүдийн нийгэм, улс төр, эдийн засгийн эрхийг хангах, олон улсын механизмийг Монгол улсад хэрэгжүүлэх үүднээс БНЭУ-ын “Эмэгтэйчүүд, хүүхэд хөгжлийн яам”, БНЭУ-ын “Эмэгтэйчүүдийн үндэсний комисс”-той холбоо тогтоох, тэдний удирдлага зохион байгуулалт, арга зүйн туршлага судлах уулзалт зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр хамтран зохион байгуулахаар боллоо.

Эх сурвалж: Монголын эмэгтэйчүүдийн холбоо

Сэтгэгдэл үлдээх