Б.Дэлгэрмааг Элчин сайдаас эгүүлэн татахыг эцэслэн шийдвэрлэнэ

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмааг эгүүлэн татах саналыг хэлэлцлээ.

Уг саналыг байнгын хорооны гишүүдийн 80 хувь дэмжсэнээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан өндөрлөв.

~Б.Дэлгэрмааг Элчин сайдаас эгүүлэн татахыг эцэслэн шийдвэрлэнэ~

Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 15-нд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Банзрагчийн Дэлгэрмааг эгүүлэн татах санал УИХ-д хүргүүлсэн билээ. Учир нь “Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Банзрагчийн Дэлгэрмаа нь “улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, эвсэл, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх үүрэг хүлээнэ, хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд аливаа хэлбэрээр оролцохыг хориглоно” гэж заасан Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 39 дүгээр зүйлийн 39.1.5 дахь заалтыг тус тус зөрчиж, улс төрийн намын үйл ажиллагаанд оролцон, намын дэд даргаар сонгогдсон байна. Тиймээс Элчин сайдаас эгүүлэн татах санал хүрүүлсэн юм.

Энэ долоо хоногийн УИХ-ын нэгдсэн чуулганаар тус асуудлыг хэлэлцэн эцэслэн шийдвэрлэнэ.

Сэтгэгдэл үлдээх