Б.Чойжилсүрэн, Ж.Ганбаатар, Х.Болорчулуун, М.Оюунчимэг нар байнгын хорооны даргад томилогдоно

Байнгын хороод хуралдаж шинээр томилогдох байнгын хороодын дарга нарын нэрийг тодорхой болгожээ. Энэ удаад дөрвөн байнгын хорооны дарга нарын асуудлыг хэлэлцэх бөгөөд ирэх долоо хоногт үлдсэн байнгын хороодын дарга нарыг шинээр томилох юм байна.

Тодруулбал, Өргөдлийн байнгын хорооны даргаар М.Оюунчимэг гишүүнийг улираан томилохоор болсон бол Эдийн засгийн байнгын хорооны даргаар Ж.Ганбаатарыг, Төсвийн байнгын хорооны даргаар Б.Чойжилсүрэн гишүүнийг улираан томилохоор болсон байна.

~Б.Чойжилсүрэн, Ж.Ганбаатар, Х.Болорчулуун, М.Оюунчимэг нар байнгын хорооны даргад томилогдоно~

Мөн Байгаль орчин, Хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Х.Болорчулуун гишүүн нар олонхын санал авчээ. Одоо саналыг бүлэгтээ танилцуулж, холбогдох байнгын хорооны хурал болон УИХ-аар оруулах юм.

Сэтгэгдэл үлдээх