Владимир Путин: Украинчуудад иргэншил олгох тухай хэлэлцэнэ

ОХУ-ын Засгийн газар бүх украинчуудад иргэншил олгох талаар авч хэлэлцэнэ гэж Владимир Путин хэллээ. Тэрбээр энэ талаар Бээжин хотод болсон “Нэг бүс нэг зам” чуулганд оролцох үеэрээ

Манай Засгийн газар Зүүн Украины ард иргэд төдийгүй бүх украинчуудад иргэншил олгодог үйл явцыг хөнгөвчлөх төлөвлөгөөг авч үзнэ” гэж хэлсэн байна. Владимир Путин “Ер нь бол бид украины иргэдэд хөнгөвчилсөн байдлаар иргэншил олгохоор төлөвлөж байгаа” гэж хэлжээ.

Түүний энэ мэдэгдэл Киевтэй, мөн шинэ Ерөнхийлөгч Владимир Зеленскийн удирдлагын багийнхантай улам зөрчилдүүлж болзошгүй гэж ажиглагчид үзэж байна. Учир нь Владимир Путин одоогоор Зеленскийд ялалт байгуулсанд нь баяр хүргээгүй. Оронд нь Кремль Украины салан тусгаарлагчдад иргэншил олгох төлөвлөгөөгөө зарлаад байгаа юм.

~Украинчуудад иргэншил олгох тухай хэлэлцэнэ~

Владимир Путин Бээжин хотод хийсэн хэвлэлийн хурлынхаа үеэр мөн шинэхэн улс төрч Владимир Зеленскийтэй уулзалт хийх талаар нээлттэй хандана гэдгээ мэдэгдсэн байна. “Хэрэв бид нэг өдөр уулзаж, яриа хэлэлцээ хийж эхлэхээр болвол миний хувьд татгалзахгүй. Тэр үед бид хамгийн эхний ээлжинд Зүүн Украины хямрал мөргөлдөөнийг хэрхэн эцэслэх талаар хэлэлцэх ёстой” гэж Оросын Төрийн тэргүүн хэлсэн байна.

Сэтгэгдэл үлдээх