Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Беларусь улсад айлчиллаа

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг 2019 оны 9 дүгээр сарын 2-5-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Беларусь Улс /БНБУ/-д айлчилж, Минск хотноо зохион байгуулагдсан буй “Шинэлэг арга хэрэгсэл, технолиги ашиглан терроризмтой тэмцэх нь” олон улсын өндөр түвшний бага хуралд оролцов.

НҮБ-ын Терроризмтай тэмцэх алба, БНБУ-ын Гадаад хэргийн яамнаас хамтран зохион байгуулсан дээрх хурлаар орчин үед цахим ертөнц болон шинэ технологийг террорист бүлэглэлүүд хэрхэн ашиглаж байгаа талаар ярилцаж, тэдэнтэй хэрхэн ямар аргаар тэмцэх тухай санал солилцов.

~Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Беларусь улсад айлчиллаа~

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг уг хуралд тавьсан илтгэлдээ Монгол Улс терроризмтэй хэрхэн тэмцэж, ямар бодлого баримталж байгаа талаар танилцуулахын зэрэгцээ НҮБ-ын ЕНБД-ын орлогч, НҮБ-ын Терроризмтай тэмцэх албаны дарга В.И.Воронковтой уулзаж, хоёр талын цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцав. НҮБ-ын зүгээс Монгол Улсын терроризмтэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааг сайшааж, цаашид тодорхой чиглэлээр хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцов. Айлчлал үргэлжилж байна.

Сэтгэгдэл үлдээх