Дархан хотын удирдлагууд ОХУ-ын Братск хотод ажиллаж байна

Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат, аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхбат, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр нарын аймгийн удирдлагууд, Дарханы бизнес, аялал жуулчлалын байгууллагын төлөөлөл бүхий 50 –иад хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ОХУ-ын Эрхүү мужийн Братск хотод ажиллаж байна.

Тэд энэ сарын 03-ны өдөр Думын танхимд Братск хотын дарга С.В.Серебренников, Думын дарга Л.М.ПАВЛОВА, хотын удирдлагуудтай уулзалт хийлээ.  2019 оны 3 дугаар сараас эхлэлтэй хамтын харилцаа богино хугацаанд өргөжиж хотуудын хооронд 2 дахь удаагийн албан ёсны уулзалтыг зохион байгуулж байгаад талууд талархалтай байв.

~Дархан хотын удирдлагууд ОХУ-ын Братск хотод ажиллаж байна~

Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга С.Насанбат “Цаашид хотуудын харилцааг улам өргөжүүлэх хүрээнд ОХУ-ын Эрхүү мужийн Братск хотоос “Торговый дом” худалдааны төвийг Дархан хотод байгуулах, “Дархан” нэрийн бараа бүтээгдэхүүнийг Братск хотод нэвтрүүлэхэд бизнесийн таатай нөхцөлийг бий болгох, аялал жуулчлалын компаниудтай холбож, харилцааг нь эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хүүхэд, залуучуудын солилцоо, хамтарсан тэмцээн, уралдаан, харилцан танилцах аяллыг зохион байгуулж, боловсрол, соёлын харилцааг эрчимжүүлэхэд хамтран ажиллах зэргээр хэд хэдэн санал дэвшүүлсэн. Мөн Братска хотын талаас дэвшүүлсэн аливаа саналыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ

Сэтгэгдэл үлдээх