Дональд Трамп Дэлхийн худалдааны байгууллагаас гарна гэв

АНУ-д илүү таатай нөхцөлөөр хандахгүй бол Дэлхийн Худалдааны Байгууллагаас гарна гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ. Тэрбээр Вашингтонд ажлынхаа өрөөнд “Bloomberg”-т тусгай ярилцлага өгчээ.

~Дональд Трамп Дэлхийн худалдааны байгууллагаас гарна гэв~

Ярилцлагынхаа үеэр тэрбээр олон улсын худалдааны системийн гол тулгуур болох “Дэлхийн Худалдааны Байгууллагыг бүтцээ өөрчлөх шаардлагатай” гэж шүүмжилсэн байна. Мөн “АНУ Дэлхийн Худалдааны Байгууллагаас гарвал энэ нь БНХАУ-тай эхлүүлсэн худалдааны маргаанаас ч илүү дэлхийн эдийн засагт нөлөөлөх”-ийг тэрбээр анхааруулжээ.

Үүнээс гадна АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2001 онд БНХАУ-ыг Дэлхийн Худалдааны Байгууллагад элсүүлсэн нь алдаа байсныг хэлсэн байна. Мөн БНХАУ-ыг зориудаар валютын манипуляци хийж байна гэж дахин шүүмжилжээ.

Сэтгэгдэл үлдээх