Д.Цогтбаатар сайд Аргентины Гадаад хэргийн сайдтай утсаар санал солилцов

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Аргентин Улсын Гадаад хэргийн сайд Хорхе Фауриетэй наймдугаар сарын 23-ны өдөр утсаар ярьж, хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

~Д.Цогтбаатар сайд Аргентины Гадаад хэргийн сайдтай утсаар санал солилцов~

Гадаад харилцааны сайд нар хоёр талын уулзалт, яриа хэлэлцээг идэвхжүүлж, хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, олон талт дипломат үйл ажиллагааны чиглэлээр уялдаатай ажиллахаар тохирсон байна.

эх сурвалж: montsame.mn

Сэтгэгдэл үлдээх