Европын Холбооны шинэ удирдлагууд цагаачлал, байгаль экологийн асуудалд нэн түрүүнд анхаарна

Европын зөвлөлийг Шарль Мишель, тус холбооны засгийн газар гэгддэг Еврокомиссыг Урсула Фон Дер Ляйен тэргүүлж эхэллээ. Европын Холбооны шинэ удирдлага хууль бус цагаачлал, байгаль экологийн асуудалд гол анхаарлаа хандуулж ажиллахын зэрэгцээ Брексит, АНУ-тай харилцах харилцаа тэдний хувьд гол сорил байхыг шинжээчид тэмдэглэж байна.

Европын Холбооны түүхэнд анх удаагаа Еврокомиссыг эмэгтэй хүн тэргүүлэх болсон нь Германы батлан хамгаалахын сайд асан Урсула фон дер Ляйен юм.

~Европын Холбооны шинэ удирдлагууд цагаачлал, байгаль экологийн асуудалд нэн түрүүнд анхаарна~

Түүний удирдлага дор мөн л анх удаагаа 27 биш 28 Еврокомиссар ажиллаж эхлээд байна. Мөн Еврокомиссаруудын 15 нь эрэгтэй, 11 эмэгтэй байгаа нь Европт жендерийн тэгш эрх ихээхэн чухалд тооцогдох болсны жишээд орж байна.

Еврокомиссын шинэ тэргүүн өнгөрсөн 7 хоногт багийнхаа үйл ажиллагааны үндсэн мөрийн хөтөлбөрөө танилцуулсан. Нийт 10 зорилт зорилго тавьж байгаагийн эн тэргүүнд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудал орж байгааг мэдэгдсэн. Энэ хүрээнд шинэ ногоон бодлогоо удахгүй танилцуулахаа илэрхийлсэн. Түүнчлэн тоон эдийн засаг, тоон нийгмийг хөгжүүлэх, жендерийн тэгш байдлыг хангах, дэлхийн тавцан дахь Европын үүрэг оролцоог бэхжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм.

Сэтгэгдэл үлдээх