Ерөнхийлөгчийн зарлигаар ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатарыг огцрууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6.4, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2019 оны 10/09 дугаар зөвлөмжийг тус тус үндэслэн:

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Баяраагийн Амгаланбаатарыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалаас огцрууллаа.

~Ерөнхийлөгчийн зарлигаар ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатарыг огцрууллаа~

Б.Амгаланбаатарыг огцруулсан тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Улсын Ерөнхий прокурорын газрын албан хаагчдад /2019-04-05/-ний өдөр танилцуулав.

Сэтгэгдэл үлдээх