Ерөнхийлөгч асан Жорж Херберт Уолкер Буш таалал төгслөө

АНУ-ын хамгийн өндөр настай ерөнхийлөгч асан Жорж Херберт Уолкер Буш 94 насандаа таалал төгссөн байна. Тэрээр 1924 оны зургаадугаар сарын 12-нд Массачусетс мужийн Милтон хотод сенаторын гэр бүлд төржээ.

Түүний аав Бүгд найрамдах намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажилладаг байсан бол ээж нь Харвардын их сургуулийн номын санч байжээ. Жорж Уокер Буш 1989 онд АНУ-ын 41 дэх Ерөнхийлөгчөөр сонгогджээ.

Тэрээр 1941 онд дэлхийн II дайны үеэр АНУ-ын агаарын нисэх хүчинд алба хааж, дайнд оролцсон байна. Тэрээр өөрийн гэргийтэйгээ 73 жил хамт амьдарч, 5 хүүхэд, 17 ач, 7 гучтай болсон гэдэг. Түүний гэргий Барбара Пирс Буш 2018 оны хоёрдугаар сарын 17-нд 92 настайдаа нас нөгчсөн юм.

Сэтгэгдэл үлдээх