Ерөнхийлөгч Николас Мадуро тусламж хүслээ

Венесуэлийн засаг захиргаа Орос, Хятад, Иран, Куба улс, мөн Нэгдсэн Үндэстний Байгууллагаас цахилгаан хангамжийн системд нь гарсан халдлагыг мөрдөн шалгахад тусламж хүслээ. Энэ тухай мэдээллийг тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро өчигдөр гаргасан байна.

Тэрбээр “Би НҮБ, түүнчлэн Орос, Хятад, Иран, Кубаас тусламж хүсч байна. Тэд кибер халдлагаас хамгаалах асуудалд илүү туршлагатай” гэж мэдэгджээ.

~Ерөнхийлөгч Николас Мадуро тусламж хүслээ~

Түүний хувьд кибер халдлагыг судлах Ерөнхийлөгчийн тусгай комисс томилсон гэжээ. Венесуэл улсад энэ сарын 7-нд цахилгаан эрчим хүчний доголдол үүсч, газар нутгийн ихэнх хэсэг нь цахилгаангүй болсон. Энэ нь Боливар мужийн Симон Боливарын нэрэмжит усан цахилгаан станцад хорлон сүйтгэх ажиллагаа гарсантай холбоотой гэж тус улсын засаг захиргаанаас мэдээлж байлаа.

Өчигдрийн байдлаар газар нутгийн ихэнх хэсэгт цахилгаан эрчим хүч өгч эхэлсэн гэж Венесуэлийн Холбоо, соёлын асуудал эрхэлсэн дэд Ерөнхийлөгч, Холбоо, мэдээллийн сайд Хорхе Родригес мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл үлдээх