Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэнэ

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нарын 27 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өргөн барьсан учраас тус асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ.

Өргөн барьснаас хойш 15 хоногийн дотор УИХ тус асуудлыг хэлэлцэх хуулийн хугацаатай. Тиймээс энэ долоо хоногийн баасан гаригт Төрийн байгуулалтын байнгын хороогоор Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхээр болжээ. Мөн төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаас өмнө УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, бүлгийн шийдвэр гаргах юм байна.

Байнгын хороон дарга Д.Лүндээжанцан “Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар хуулийн гаргалгаа гаргуулсан. УИХ болон намын бүлгийн удирдлагуудтай ярьсан. Долоо хоногийн дараа Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэх ёстой. Тиймээс тавь дахь өдрийн 15.00 цагаас манай байнгын хороог хуралдуулах боломжийг олгох, түүнээс өмнө намын бүлэг хуралдаж шийдвэрээ гаргана уу гэсэн саналыг намын бүлгийн удирдлагад тавьсан.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд

Н.Амарзаяа

О.Баасанхүү

Ж.Батзандан

С.Бямбацогт

Б.Жавхлан

Г.Занданшатар

Д.Лүндээжанцан

Ж.Мөнхбат

Б.Наранхүү

Л.Оюун-Эрдэнэ

О.Содбилэг

Д.Сумъяабазар

Д.Тогтохсүрэн

Д.Хаянхярваа

Н.Цэрэнбат

Н.Энхболд

М.Энхболд

Д.Эрдэнэбат

Ж.Эрдэнэбат

Сэтгэгдэл үлдээх