Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Хотын дарга та ажил хийсэнгүй

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал нэлээд ширүүхэн болсон. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх намынхандаа нэлээд ширүүлжээ. Тэрбээр УИХ-ын дарга М.Энхболдод хандаж

УИХ-ын дарга М.Энхболд та ажлаа өг. Хариуцлага тооцож огцруулах шийдвэрийг намын дүрмийн дагуу хэлэлцүүлнэ.

Монгол төрийн албан тушаалыг үнэлсэн гэх 60 тэрбумын хэрэгт холбогдсон. Ажлаа өгөөд хуулийн өмнө та Монгол хүний ёсоор оч” гэсэн байна. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваад “Та ажлаа өг. УИХ дахь МАН-ын гишүүдтэй холбоотой хариуцлагын асуудал тантай ч мөн адил холбоотой. ЖДҮХС-тай холбоотой хариуцлагын асуудлыг УИХ-ын чуулган дээр хэлэлцүүлэхэд та зарчмын эсрэг байр суурийг удаа дараа мэдэгдэж ёс зүйн алдаа гаргасан.

МАН-ын бүлгийн гишүүдийн эв нэгдэл, хариуцлагатай байдал, зохион байгуулалтыг ханган ажиллаж чадаагүй” хэмээн загнажээ. Түүнчлэн хотын дарга С.Батболдод “Та ажлаа өг. Хүн амын 50 хувь нь амьдардаг нийслэлийнхэн сүүлийн хоёр жилд амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна. Гэрийнхээ гадаа тоглож наадаж байсан гэм зэмгүй хүүхдүүд амиа алдаж, эрүүл мэндээрээ хохирсоор байна.

Хотын утааг бууруулах талаар та хоёр жил дорвитой алхам хийсэнгүй. Би үүний төлөө намынхаа олон мянган эгэл жирийн шударга гишүүд, ард түмэнтэйгээ хамтарч тэмцэнэ” гэдгээ илэрхийлж. МАН-ын УЗ хурал түр завсарласан бөгөөд хараахан эхлээгүй байна.

Сэтгэгдэл үлдээх