Ерөнхий сайд Хөгжлийн банкийг шалгаж, хариуцлага тооцно!

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хөгжлийн банкинд шалгалт оруулж зээл авсан аж ахуйн нэгийн өрийг төлүүлж, улсыг хохиролгүй болгох ажиллагааг эхлүүлжээ.

Тэрээр бондуудыг ашиг сонирхлын бүлэглэлүүдэд олгосон, зээлийн эргэн төлөлтгүй явж ирсэн эздэд хуулийн хариуцлага тооцуулж, эргэн төлүүлэхийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сайдад үүрэг болгосон байна.

Хөгжлийн банкийг шалгах хэд хэдэн ажлын хэсэг байгуулсан ч ажлын хэсгийн тайланг нууцалсаар байгаа билээ. Тэгвэл Ерөнхий сайд Хөгжлийн банкинд шалгалт хийж, зээл авсан хүмүүсийг эргэн төлүүлэх чиглэлийг өгсөн байна. “Чингис”, “Самурай” бондын мөнгөөр үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банк төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлж байсан билээ. Ингэхдээ Хөгжлийн банкнаас 5.2 их наяд төгрөгийн зээл олгосон байдлыг АТГ-аас шалгасан бөгөөд хууль зөрчсөн хэд хэдэн үйлдэл илэрчээ.

Сэтгэгдэл үлдээх