ЕТГ-ын дарга З.Энхболд албан тушаалаа өглөө

Сонгуулийн компанит ажилдаа төвлөрөх шаардлагатай тул ажлаа өгч байна хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газар /ЕТГ/-ын дарга З.Энхболд /2020-02-13/-ний өдөр мэдэгдэв.

Тэрбээр, “Өргөдлөө өгөөд өнөөдөр ажлаа өгөх гэж байна. Сүүлийн гурван сар сонгуулийн ажилд төвлөрөх шаардлагатай. Ерөнхийлөгч өргөдлийг хүлээж авна гэдгээ амласан. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр, зарим ташаа мэдээлэл гарч байна. Тэдгээр нь бүгд цуурхал, гагцхүү сонгуулийн ажилдаа төвлөрөх гэж байгаа нь үнэн. АН-ын даргын орон тооны бус зөвлөхийн ажилд томилогдсон тул сонгуулиар нэр дэвшихийн сацуу намын компанит ажилд оролцоно. ЕТГ-ын даргаар Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир томилогдоно” хэмээв.

Сэтгэгдэл үлдээх