ЖДҮ хөгжүүлэх санг яамнаас салгаж хөгжлийн банкинд нэгтгэх хэрэгтэй

Эдийн засагч С.Дэмбэрэл ЖДҮ-тэй холбоотой асуудлаар хэлэхдээ “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэж байна.

Энэ хуулийн төслийн үзэл санааг өөрчлөх шаардлагатай. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санг аль нэг яам, сайдын багцад биш, бие даасан хараат бус байдлыг хангахын тулд Хөгжлийн банкны дэргэд байлгах нь илүү оновчтой шийдэл болно.

Бие даасан, хараат бус байдлыг нь хуулиар хамгаалаад өгчихвөл нийгэмд үүсээд байгаа хардлага арилна. Мөн тус сангийн бүрэлдэхүүнд мэргэжилтэн, иргэдийн төлөөллийг тэнцүү оролцуулсан хөндлөнгийн хяналт тавих бүтцийг байгуулах хэрэгтэй” гэж байна.

Сэтгэгдэл үлдээх