Зүтгэл гарган ажилласан Дэд консул Г.Төмөрбаатар шагнуулав

Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газрын иргэд, гэмт хэрэг, зөрчлийн асуудал хариуцсан дэд консул Г.Төмөрбаатарыг хилийн чанад дахь монгол иргэдийн эрхийг хамгаалах, тэдэнд хууль зүйн болоод консулын туслалцаа үзүүлэх, учирсан хохирлыг барагдуулах, болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах зэргээр хүний эрхийг хамгаалах үйлсэд бодит хувь нэмэр оруулж буйг өндрөөр үнэлж,

~Зүтгэл гарган ажилласан Дэд консул Г.Төмөрбаатар шагнуулав~

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын даргын тушаалаар “Хүний эрхийн төлөө” хүндэт тэмдгээр шагнасныг Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж өнөөдөр Гадаад харилцааны яаманд гардуулж өгөв.

Шагнал гардуулах үйл ажиллагаанд ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг, Хүний эрхийн хэлтсийн дарга В.Оюу нар оролцсон бөгөөд хилийн чанад дахь монгол иргэдийн эрх ашгийн төлөө Гадаад харилцааны яам, Дипломат төлөөлөгчийн газрууд сэтгэл зүтгэл гарган үр дүнтэй ажиллаж байгааг Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж онцолсон болно.

Сэтгэгдэл үлдээх