ИЗНН-ын удирдлагууд мэдээлэл хийлээ

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны төрсөн өдөр 04 дүгээр сарын 20-нд тохиосон билээ. Энэ өдрийг угтаж, ИЗНН-ын удирдлагууд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тус намаас С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг тойрсон асуудлаар мэдэгдэл гаргаж буй аж. Энэ талаар тус намын дарга Ц.Ганхуяг “Манай нам анх 2000 онд байгуулагдахаа С.Зориг агсны үзэл санааг тээгч нам болохоо тунхагласан.

Бид хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй, хүлээцтэй хандсан. Харамсалтай нь сүүлийн үед нөхцөл байдал ээдрээтэй боллоо. Энэ хэрэг сонгуулийн өмнө хоёр намын улс төрийн ашиг хонжоо, оноо авах гэсэн хэрэгсэл болж хувирч байна. Тиймээс олон нийтийг, биднийг ижил тэгш мэдээллээр хангахыг шаардаж байна.

Хэргийн маш олон нотлох баримтаас 20 гаруй минутын бичлгээр асуудлын нэг талд гарч, дүгнэлт хийх боломжгүй. Тиймээс бид шүүхийн бүх шатны хуралдааны тэмдэглэл, шийдвэрийг ил болгохыг шаардаж, мэдэгдэл гаргаж байна. Үнэнийг олохын тулд цаашдаа улс төрийн тэмцэл өрнүүлнэ. Учир нь хэргийн нотлох баримтуудыг устгаж, захиалагчийг бүрхэгдүүлж магадгүй. Бид хэнээс ч айж шантрахгүйгээр энэ асуудлыг хүчтэй ярина” гэв.

Сэтгэгдэл үлдээх