Ирц бүрдээгүй учир байнгын хороодын хуралдаан хойшиллоо

~Ирц бүрдээгүй учир байнгын хороодын хуралдаан хойшиллоо~

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр хуралдах тов гарсан ч гишүүдийн ирц бүрдээгүйгээс хойшиллоо.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж, ахуйн байнгын хорооны хурал гурав дахь удаагаа хойшлогдож байгаа нь энэ юм. Өнөөдрийн хуралдаанаар өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлын чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажил болон зарцуулалтын талаар Ерөнхийлөгчөөс ирүүлсэн ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчийг томилж хугацааг товлох байсан юм.

Харин Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар олон улсын гэрээг соёрхон батлах асуудлыг хэлэлцэхээр товлоод байв.

Сэтгэгдэл үлдээх