Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев огцорч буйгаа зарлав

Казахстаны цорын ганц Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев 2019 оны гуравдугаар сарын 19-ний 19:00 цагт /орон нутгийн цагаар/ Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа бууж байгаагаа зарлалаа.  Ингэхдээ тэрээр “Би Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхээ хугацааг дуусгавар болгох шийдвэр гаргалаа” гэж тэрбээр үндэсний телевизээр ард түмэндээ хандан үг хэлэхдээ мэдэгджээ.

Одоо Казахстан улсын Ерөнхийлөгчийн үүргийг тус улсын парламентын сенатын танхимын дарга Касым-Жомар Токаев ерөнхийлөгчийн сонгууль явуулах хүртэл гүйцэтгэнэ.

~Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев огцорч буйгаа зарлав~

Түүний огцрох болсон шалтгаан тодорхойгүй байна.

Гэхдээ тэрбээр огцорсныхоо дараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, “Нур Отан” намын дарга болон Үндсэн хуулийн зөвлөлийн гишүүн хэвээр үлдэнэ.

Назарбаев Казахстаны Ерөнхийлөгчийн албыг 1990 оноос хойш хашсан билээ. Тэрбээр 2015 онд таван жилийн хугацаатайгаар улиран сонгогдсон юм.

Сэтгэгдэл үлдээх