Куба улс хүүхдэд зориулсан вакцины хөгжүүлэлт амжилттай болж байгаагаа хэллээ

Бүгд Найрамдах Куба Улсын Элчин сайд ноён Раул Делгадог Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан /2021-04-02/ хүлээн авч уулзлаа.

Куба улс нь нэг жилийн нийт төсвийнхөө 51 хувийг эрүүл мэнд, боловсролын салбартаа зарцуулдаг. ДНБ-ий 28 хувь боловсролд зориулагддаг болохыг яриныхаа эхэнд Элчин сайд онцоллоо.

2018 онд манай хоёр улс дээд боловсролын гэрчилгээг харилцан зөвшөөрөх тухай гэрээ байгуулсан. 10 жилийн өмнө монгол оюутнууд тус улсад шүдний эмчээр түлхүү суралцдаг байсан бол одоо анагаахын бусад чиглэлд олон оюутан суралцаж байна.

1962 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд 150 монгол иргэн Куба улсад боловсрол эзэмшсэн байна. Цаашид оюутан сургах чиглэлээ тодорхойлж ирүүлбэл гадаад оюутны багтаамжаа тооцоод тэтгэлэгтэйгээр сургах боломжтой гэж ноён Элчин сайд онцлов.

~КУБА. Хүүхдэд зориулсан вакцины хөгжүүлэлт амжилттай болж байгаагаа хэллээ~

Уулзалтын үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан 10 дугаар сард болох дэлхийн боловсролын сайд нарын уулзалтад Куба улсаас төлөөлөгч ирүүлэхийн хүслээ. Цаашид шинжлэх ухаан, инновацын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, биотехнологийн туршлагаас судлах, гарааны компанийн бүтээгдэхүүн харилцан экспортлох чиглэлд хамтарч ажиллахаар санал солилцлоо.

Куба улс хүүхдэд зориулсан вакцины хөгжүүлэлт амжилттай туршиж байгаагаа дуулгалаа. Одоогоор 5 төрлийн вакцины хөгжүүлэлт хийж, 10 төрлийн эмийг судалж, туршиж байгаа. 5 төрлийн вакцины нэг нь хүүхэд зориулсан вакцин юм. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл ирүүлэхээр болов.

Сэтгэгдэл үлдээх