Кувейтийн элчин сайд Мухаммед Аль-Мутайриг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Мухаммед Аль-Мутайриг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж, санал солилцов.

~Кувейтийн элчин сайд Мухаммед Аль-Мутайриг хүлээн авч уулзав~

2020 онд Монгол Улс, Кувейт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жил тохиох бөгөөд энэ ойг хамтран зохион байгуулахаар тохиролцов.

Сэтгэгдэл үлдээх