Л.Оюун-Эрдэнэ VS А.Отгонбаатар

“Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг “МАНАН-г устгах арга зам” сэдэвт халз мэтгэлцээнд дууджээ.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ танхимынхаа Л.Болд, Ж.Батзандан, Т.Аюурсайхан нарын гишүүдтэй хамтран “МАНАН” дэглэмийн эсрэг жагсаал зохион байгуулж, суулт зарлан УИХ-ын дарга М.Энхболдыг ажлаасаа чөлөөлөгдөх ёстой гэсэн хүчтэй акц өрнүүлсэн билээ.

~”МАНАН-г устгах арга зам” сэдэвт халз мэтгэлцээнд дууджээ~

Ийн өнгөрсөн мягмар гарагийн УИХ-ын чуулганаар хэлэлцэж, санал хураалтад оролцсон 65 гишүүний 66.2 хувийн саналаар УИХ-ын даргыг ажлаас нь чөлөөлсөн.

Дашрамд дуулгахад, Улсын Дээд шүүх 2017 оны зургаадугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар А.Отгонбаатар даргатай “Үнэн ба зөв” намыг улс төрийн намын улсын бүртгэлд бүртгэсэн. Ийн тус нам Улсын бүртгэлд бүртгүүлсэн 26 дахь нам болсон юм.

Сэтгэгдэл үлдээх