Манай Улс, Европын холбооны бодлогын анхдугаар яриа хэлэлцээ хийв

Монгол Улс, Европын Холбооны Бодлогын анхдугаар яриа хэлэлцээг 2021 оны гуравдугаар сарын 10-нд цахим хэлбэрээр зохион байгуулж, Монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин даргалав.

Яриа хэлэлцээний үеэр талууд бүс нутаг, олон улсын сонирхсон асуудлаар байр сууриа илэрхийлж, санал солилцсоны дээр Ази, Европ тивийг холбох бодлого, стратегийн асуудлаар тусгайлан мэдээлэл солилцож, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар танилцуулав.

Энэхүү яриа хэлэлцээ нь Монгол Улс, Европын Холбоо хооронд байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш анх удаа болж буйгаар онцлог бөгөөд Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны дэргэд цаашид жил бүр хуралдана.

эх сурвалж: Гадаад харилцааны яам

Сэтгэгдэл үлдээх