МАН-ын Бага хурлаар, Хэнтийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулна

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж Бага хурлаа энэ сарын 29-нд буюу ирэх даваа гаригийн 14.00 цагт хуралдуулахаар товолжээ.

Өнөөдөр Удирдах зөвлөлийн хурлаар зургаан асуудал хэлэлцсэн бөгөөд Удирдах зөвлөлийн тайланг сонссон байна. Дөрөвдүгээр сарын 29-нд хуралдах Бага хурлаар Хэнтийн нөхөн сонгуульд МАН оролцох эсэх болон хэнийг нэр дэвшүүлэхээ тодруулах юм байна.

Тавдугаар сарын 1-н гэхэд намууд нөхөн сонгуульд оролцох эсэхээ СЕХ-нд мэдэгдэх хуулийн хугацаатай. Мөн тавдугаар сарын 4-нд намууд нэр дэвшигчдээ бүртгүүлэх юм.

Сэтгэгдэл үлдээх