Маргааш Ерөнхий сайд У.Хүрэлсүх аймгуудын Засаг дарга нартай уулзана

Энэ үеэр Ерөнхий сайд болон холбогдох яам агентлагийн удирдлагууд Засаг дарга нарт цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ үр дүнгийн гэрээ байгуулах юм.

Ерөнхий сайд энэ оныг Сахилга хариуцлагыг дээшлүүлэх жил болгохоор төлөвлөж байгаа аж. Иймд аймгуудын удирдлагуудад хандаж энэ тухайд дуулгах бөгөөд аливаа хууль тогтоомж зөрчсөн, авлига, хээл хахуулийн гэмт хэрэгт холбогдсон этгээдийг төрийн албанд ажиллуулахгүй гэдгээ Засгийн газрын тэргүүн удаа дараа мэдэгдэж буй. Иймд тэрбээр энэхүү саналаа баталгаажуулж Засгийн газрын хуралдаанд оруулж улмаар нийтэд зарлах гэнэ.

Сэтгэгдэл үлдээх