Монгол Улсын Ерөнхийлөгч “Аравт” олон улсын анхдугаар уралдаанд амжилт хүсэв

“Аравт” олон улсын морин цэргийн анхдугаар уралдаан энэ Бямба гарагт эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаас “Аравт” олон улсын морин цэргийн анхдугаар уралдаанд амжилт хүсч, илгээлт ирүүлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтэд “ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулдаг “Олон улсын цэргийн наадам”-ын хүрээнд Монгол Улсад анх удаа “Аравт” олон улсын морин цэргийн уралдааныг зохион байгуулж байгаад Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд баяртай байна.

~Монгол Улсын Ерөнхийлөгч “Аравт” олон улсын анхдугаар уралдаанд амжилт хүсэв~

“Аравт” бол Монголын анхны төрт улс Хүннү гүрнээс уламжлан, Чингис хаан “Их Монгол” улсыг байгуулах үестээ улам боловсронгуй болгож, улсаа засаглахад ашигласан цэрэг-иргэний шинжийг хослуулсан засаг захиргааны систем. Монголын төдийгүй дэлхийн цэргийн түүхэнд алдаршсан нарийн чанд зохион байгуулалттай нэгж бүтэц байлаа. Монголын түүх бол морьтон дайчдын түүх гэдгийг дэлхий нийтээрээ мэднэ. Чингис хаан болон түүний залгамжлагчдын дэлхийн талыг эзэлсэн байлдан дагуулал бол чухамдаа морин цэргийн түүх юм” гээд уралдаанд оролцогчид, ажиглагчдад амжилт хүссэн байна.

Сэтгэгдэл үлдээх