“Монгол-Хятадын социалист найрамдлын мандал, буурлын түүх” ном хэвлэгдлээ

МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, түүхийн ухааны доктор Н.Алтантөгс “Монгол-Хятадын социалист найрамдлын мандал, буурлын түүх” гэсэн ном хэвлэгдэн гарчээ.  Хоёр орны харилцааны түүхийг өгүүлсэн уг ном нь МУИС болон “Пресс” хэвлэлийн газраас гаргаж буй “ХХ зууны Монголын түүх” эрдэм шинжилгээний бүтээлийн цувралын эхнийх нь аж.

Шинээр гарч буй ном нь БНМАУ-БНХАУ-ын 1949-1964 оны худалдаа, тээвэр, ажиллах хүч, зээл, тусламжийн талаар өгүүлсэн хоёр орны харилцаанд хийсэн шинжилгээ бүхий нэгэн сэдэвт бүтээл юм байна. Ном нь доктор Н.Алтантөгсийн 2017 онд БНХАУ-ын Жилинь Их сургуулийн Хятадын шинэ түүхийн тэнхимд эрдмийн зэрэг хамгаалсан диссертацид үндэслэжээ.

~”Монгол-Хятадын социалист найрамдлын мандал, буурлын түүх” ном хэвлэгдлээ~

Тодруулбал, 1949-1964 онд БНМАУ, БНХАУ-ын харилцаа хуучин ЗХУ-ын манлайлал, нөлөөллийн хүрээнд эдийн засгийн талаар хэрхэн хөгжиж, улмаар саарч тасалдсаныг зураглан өгүүлжээ. Уг бүтээлийн онцлог нь Монгол Улсын эдийн засгийн гадаад орчин, нөхцөлд Орос-Хятадын улстөрийн харилцаанаас хэрхэн хамаарч өөрчлөгдөж байсныг тодорхой харуулсанд оршиж буйг эрдэмтэн, судлаачид хэлж байна.

montsame.mn

Сэтгэгдэл үлдээх