Найман нам, нэг эвсэл 2020 оны парламентын сонгуульд оролцох хүсэлтээ өгчээ

Дөрөвдүгээр сарын 24-ний байдлаар нийт найман нам, нэг эвсэл 2020 оны парламентын сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлээд байна. Нам, эвслүүд Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд энэ сарын 25-ны өдрөөс өмнө ирүүлэх хуулийн заалттай.

Өчигдөр Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл, Ард түмний нам, Ардчилсан нам, Хөгжлийн Хөтөлбөр нам сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгчээ.

Өмнө нь

Эх Орончдын Нэгдсэн нам,
Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч нам,
Их Эв нам,
Зон Олны нам
Дэлхийн Монголчууд нам Монгол Улсын Үндсэн хууль, УИХ-ын сонгуулийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, сонгуульд оролцох тухай хүсэлтээ холбогдох баримт бичгийн хамт хүлээлгэн өгөөд байсан юм.
Өнөөдөр “Та бидний эвсэл”, ШИНЭ эвсэл хүсэлтээ өгөхөөр товлоод байна.

Сэтгэгдэл үлдээх