Николас Мадуро сөрөг хүчнийхэнд татгалзав

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро Барбадост сөрөг хүчнийхэнтэй ээлжит хэлэлцээрээ хийхээс татгалзжээ. Тэрбээр энэ сарын 8-9-нд сөрөг хүчинтэй хэлэлцээр хийх төлөөлөгчдөө илгээхгүй байхаар шийдвэрлэсэн талаар Харилцаа холбооны сайд Хорхе Родригес мэдэгдлээ.

Хэлэлцээрээ зогсоох ийм шийдвэр гаргасан нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зүгээс хатуу түрэмгийлэл ирсэнтэй холбоотой гэж тайлбарласан байна. Үүнээс гадна Венесуэлийн засаг захиргаа үр дүнтэй механизм боловсруулаагүй цагт хэлэлцээр хийх нь утгагүй гэж үзжээ. Харин сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдогийн томилсон төлөөлөгчид Барбадост ирсэн байна.

Үүний зэрэгцээ АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог огцорсны дараа Венесуэлд туслах төлөвлөгөөг бүс нутгийн түншүүдтэйгээ боловсруулж байгаа тухай АНУ-ын Зэвсэг хүчний Өмнөд командлалын тэргүүн, адмирал Крейг Фоллер мэдэгджээ.

Фоллерын хэлснээр Мадурог засгийн эрхтнээс унасны дараах өдөр гэдэгт Хуан Гуайдо тэргүүтэй хууль ёсны засаг захиргаа нь АНУ болон бусад улсаас тусламж гуйж хандсан үеийг хэлнэ гэсэн байна. Вашингтоноос сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдог Венесуэлийн хууль ёсны төрийн тэргүүн гэж үздэг юм.

Сэтгэгдэл үлдээх