НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

УИХ-ын чуулганы /2020.04.23/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Төсвийн байнгын хороо 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн “Таван толгой түлш” ХХК-ний үйлдвэрлэсэн шахмал түлшийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж байгаа нь сайжруулсан түлшний хэрэглээг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлж, улмаар агаарын бохирдлыг бууруулахад бодит үр дүнд хүрнэ гэж үзэж байна, харин хуулийн дагаж мөрдөх хугацааг ердийн журмаар хэрэгжүүлэхтэй холбоотойгоор төслийн 2 дугаар зүйлийг хасах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Д.Оюунхорол танилцуулсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Оюунхорол асуулт асуусан. Тэрбээр агаарын бохирдол буурсан хэдий ч хүхэрлэг хийн хэмжээ өндөр байгааг дурдаад агаар дахь хүхэрлэг хийн хэмжээг бууруулахын тулд ямар арга хэмжээ авахыг тодруулсан.

~НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ~

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, шахмал түлшний үйлдвэрлэлийг олон улсын стандартын дагуу явуулсныг онцолсон. Евро стандартад хүхэрлэг хийн хэмжээ 1 хувиас доош байх ёстой хэмээн заасан байдаг бол манай үйлдвэрлэж байгаа түлшин дэх хүхэрлэг хийн хэмжээ 0.8 хувь байгаа гэлээ. Гэсэн хэдий ч энэ хэмжээг илүү доошлуулах талаар судалгаа хийж, шахмал түлшний шинэ технологийг судалж байгаа гэж сайд мэдээлсэн. Цаашдаа технологийг сайжруулж, агаарын бохирдлыг бууруулахад ахиц гаргана хэмээн тэрбээр мэдэгдсэн.

Эцэст нь тогтоолын дагаж мөрдөх хугацаатай холбоотой гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж, тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй хар

Сэтгэгдэл үлдээх