Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн зөвлөхөөс чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өнөөдөр /2019-03-15/ Ерөнхийлөгчийн зөвлөхөөс чөлөөлөгдөх өргөдөл өгчээ.

Тэрбээр өргөдөлдөө

Норовын Алтанхуяг миний бие нэг жил найман сарын хугацаанд зөвлөхийн ажлыг хийж тантай хамтран ажиллаа. Энэ хугацаанд манан бүлэглэлийн байгуулсан шударга бусын хонгил, байгалийн баялагт нүүрлэсэн хулгай дээрэм зэрэг олон хууль бус явдал илчлэгдэж, улс орон зөв тал руугаа явах нь гэсэн итгэл найдвар бага ч гэсэн сэргэж байгаад бидний хамтын ажиллагааны хувь нэмэр өчүүхэн ч атугай бий буй за. Миний бие шударга ёсны төлөө тэмцсээр ирсэн, цаашид ч Ардчиллаа аврах, хүний эрхийг хамгаалах, эдийн засгийн тусгаар тогтнолоо бэхжүүлэх, нам дамнасан бүлэглэлийн хамсаатан болсон АН-ын удирдлагатай хариуцлага тооцох зэрэг хойшлуулашгүй ажлууд хүлээж байна. Эдгээр асуудалд цаг зав гарган зүтгэх шаардлагатай боллоо.

Мөн сүүлийн үед миний байр суурийг илт мушгин гуйвуулж Ерөнхийлөгчийн хийлгэж байгаа ажил мэтээр сурталдаж харуулах боллоо.

Тиймээс миний цаашид хийх ажил үйлсийг Ерөнхийлөгч таны нэр хүндэд халдаахгүй байлгахын тулд зөвлөхийн ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгч байна” гэжээ.

Сэтгэгдэл үлдээх