Олон улсын Эдийн засгийн хамтын ажиллагааны банкны Удирдах зөвлөлийн даргатай уулзав

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа 2020 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Олон улсын Эдийн засгийн хамтын ажиллагааны банканд зочилж, тус банкны Удирдах зөвлөлийн дарга Д.Ю.Ивановтой уулзав.

Уулзалтын үеэр Олон улсын Эдийн засгийн хамтын ажиллагааны банкны Удирдах зөвлөлийн дарга Д.Ю.Иванов өөрийн банкны үндсэн үйл ажиллагаа, Монгол Улсад хэрэгжүүлж буй санхүүгийн үйлчилгээ, олгосон зээлийн талаар товч мэдээлэл хийж, цаашид монголын банк, санхүүгийн байгууллагууд болон бусад аж ахуйтай хамтран ажиллах чиглэлээр авч буй арга хэмжээний талаар танилцууллаа.

~Олон улсын Эдийн засгийн хамтын ажиллагааны банкны Удирдах зөвлөлийн даргатай уулзав~

Элчин сайд Д.Даваа Монгол Улсад хэрэгжиж буй дэд бүтцийн бүтээн байгуулалтын талаар мэдээлэл хийж, тодорхой төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцсон байна.

Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банк нь Москва хотноо байрладаг хуучнаар Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн гишүүн орнуудын Засгийн газар хоорондын 1963 оны хэлэлцээрийн дагуу үүсгэн байгуулагдсан банк бөгөөд Монгол Улс тус банкны анхны гишүүн улсуудын нэг болно.

Сэтгэгдэл үлдээх