Орхон аймаг БНСУ-тай эрүүл мэндийн аялал жуулчлалд хамтарна

Орхон аймаг БНСУ-ын Дэгү хоттой эрүүл мэндийн аялал жуулчлалын салбарт хамтран ажиллахаар болж санамж бичигт гарын үсэг зурлаа. Дэгү хот нь Солонгос улсдаа эрүүл мэндийн салбар хамгийн өндөр хөгжсөн бүс нутагт тооцогддог. Тус хоттой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар 5 чиглэлд голлон хамтран ажиллана.

Тухайлбал, Эрүүл мэндийн технологийн салбарт нягт хамтран ажиллаж, мэдээлэл солилцох, Эрдэнэт хотын эмч эмнэлгийн ажилтнуудыг БНСУ-д чадавхжуулах урт, богино хугацааны сургалт зохион байгуулах, Эрүүл мэндийн аялал жуулчлалыг дэмжин ажиллах юм.

Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын үеэр БНСУ-ын, “Мэди сити Дэгү холбоо”-ны Ерөнхийлөгч Ча Сүн Дү хэлэхдээ,

Өнгөрсөн онд бид Эрдэнэт үйлдвэртэй хамтран ажиллах гэрээ байгуулсан.

Өнөөдөр Эрдэнэт хоттой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж байна. Эрдэнэт хот бол Монгол Улсын эдийн засагт чухал хувь нэмэр оруулдаг том хот. Дэгү хот бол эрүүл мэндийн тэргүүлэгч хот. 2 хот эрүүл мэндийн аялал жуулчлалын салбарт үр дүнтэй хамтран ажиллаж чадна гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Сэтгэгдэл үлдээх