ОХУ-ын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Монголд айлчилж байна

ОХУ-ын Ерөнхийлөгчийн Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Б.М.Хакимов Монгол Улсад 2017 оны 11 дүгээр сарын 13-15-нд айлчлав.

Тэрээр Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүх нартай уулзав. Эдгээр уулзалтын үеэр Б.М.Хакимов тус байгууллагын өнөөгийн болон цаашдын хөгжлийн төлөв байдлын талаар мэдээлэл хийж, Монгол, ШХАБ-ын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Сэтгэгдэл үлдээх