Пакистан Энэтхэг улстай байгуулсан дипломат харилцаагаа эргэж харна гэв

Пакистаны ерөнхий сайд Имран Хан үүссэн асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө хуралдуулж, Энэтхэг улсаас Пакистанд суугаа дээд комиссарыг гаргахаар болсон байна. Мөн Кашмирын тусгай статустай холбоотой шийдвэрийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд мэдэгдэж, 2 улсын хооронд байгуулдсан бүх төрлийн гэрээ зохицуулалтуудыг эргэн харахаар болжээ. Эдгээрээс гадна, өнгөрөгч онд 2,5 тэрбум долларт эргэлдэж байсан 2 улсын худалдааг түр хугацаагаар зогсоогоод байна.

~Пакистан Энэтхэг улстай байгуулсан дипломат харилцаагаа эргэж харна гэв~

Учир нь Энэтхэгийн парламентийн доод танхим тус улсын тусгай эрхтэй Кашмир мужийн статусыг тусгасан үндсэн хуулийн хэсгийг хүчингүй болгож, төв засгийн газраас удирдаж байхаар болгосон. Ингэснээр Кашмирын удирдлагууд өөрсдөө хууль тогтоомжоо баталж хэрэгжүүлэх боломжгүй болоод байгаа юм. Үүнийг Пакистаны ерөнхий сайд Имран Хан эрс шүүмжлэн “хууль бус шийдвэр нь 2 улсыг зөрчилд хүргэж болзошгүй” гэж мэдэгдээд байна.

Харин Шинэ Дели “Пакистаны талаас зэвсэгт этгээдүүд Кашмирт нэвтрэхийг завдсанаас болж, талуудын хооронд зэвсэгт тулаан болсон” хэмээн өнгөрөгч 7 хоногт мэдээлсэн байна. 1947 оноос хойш тус 2 улс Кашмирыг мэдэлдээ бүрэн авах асуудлаар мудахрдалд орж өдий хүрсэн юм.

эх сурвалж: mnb.mn

Сэтгэгдэл үлдээх