Пак Дун Чолд “Хүний эрхийн төлөө” хүндэт тэмдэг олгов

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржийн 2019 оны зургаадугаар сарын 3-ны өдрийн тушаалаар Гүүд Нэйборс Олон Улсын төрийн бус байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн захирал Пак Дун Чолыг “Хүний эрхийн төлөө” хүндэт тэмдгээр шагналаа.

~Пак Дун Чолд “Хүний эрхийн төлөө” хүндэт тэмдэг олгов~

Ноён Пак Дун Чол нь Монгол Улсад ажиллах хугацаандаа Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтран “Хүүхдийн эрх ба хамгаалал” сэдэвт КАП төрлийн буюу (KAP-knowledge, attitude, practice) мэдлэг, хандлага, хэрэглээг тодорхойлох судалгааг анх удаа үндэсний хэмжээнд амжилттай зохион байгуулж, судалгааны үр дүнд үндэслэн хүүхдийн эрх, хамгааллын олон чухал арга хэмжээг санаачлан хэрэгжүүлж, хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах, сурталчилан таниулах үйлсэд манлайлан оролцож байсныг онцолж байна.

Мөн цаашид хүүхдийн эрхийн чиглэлээр хамтран ажиллахад нээлттэй байгаагаа тус байгууллагын шинэ захирлаар томилогдон ирсэн ноён Чо Сун Хюуг, зөвлөх Х.Баавгай нарт илэрхийлж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Сэтгэгдэл үлдээх