Путин, Ши Зиньпин нар соёлын арга хэмжээнүүдэд оролцоно

~Путин, Ши Зиньпин нар соёлын арга хэмжээнүүдэд оролцоно~

Ирэх 6-р сард хийхээр төлөвлөсөн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний төрийн айлчлал хоёр талт харилцаанд түлхэц өгнө гэдэгт Хятад улс найдаж байна гэж тус улсын гадаад хэргийн сайдын туслах Чан Ханхуэй мэдэгдлээ.

“Энэ бол Путины ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа эхэлснээс хойш Хятадад хийж байгаа анхны айлчлал, мөн Путин, Ши Зиньпин хоёрын энэ онд хийж байгаа анхны уулзалт” гэдгийг Чан Ханхуэй санууллаа.

Путиний энэ айлчлал Орос-Хятадын харилцаа ямар өндөр түвшинд байгааг нотлон харуулаад зогсохгүй хоёр орны харилцааг улам бүр хөгжүүлэх үйл хэрэгт түлхэц болно” гэж сайдын туслах хэлж байна. Мөн түүний хэлснээр: айлчлалын хүрээнд ерөнхийлөгч Путин БНХАУ-ын дарга Ши Зиньпинтэй хэд хэдэн удаа уулзана, эхлээд нүүр тулж, дараа нь өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй яриа хэлэлцээ болно, эцэст нь хоёр удирдагч хамтарсан хэвлэлийн бага хурал хийх юм байна.

Хятадын төлөөлөгчийн хэлж байгаагаар, хоёр удирдагч хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд чухал болох баримт бичигт гарын үсэг зурж, ингэснээр хоёр талт харилцаа хамтын ажиллагаанд эн тэргүүнд тавигдах сэдэв, зарчмыг тодорхойлох юм байна. Мөн энэ айлчлалын үеэр хоёр талын засгийн газрын янз бүрийн бүтцүүд хамтын ажиллагааны тохиролцоонд гарын үсэг зурна.

Путин, Ши Зиньпин нар айлчлалын албан ёсны хөтөлбөрөөс гадна соёлын арга хэмжээнүүдэд оролцохоор төлөвлөжээ.

Сэтгэгдэл үлдээх