Санал асуулгаар Дональд Трампын нэр хүнд ДООД түвшинд хүрчээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын рейтинг 35 хувь болж унасныг олон нийтийн дунд явуулсан санал асуулгын дүн харуулжээ. Сарын өмнөхөөс таван хувиар доошилсон түүний рейтинг 2017 оны нэгдүгээр сард ерөнхийлөгчөөр сонгогдсон цагаас хойшхи хамгийн доод түвшинд хүрээд байгаа нь энэ юм.

Гэхдээ Трамп өөрийн Бүгд найрамдах намынхны дунд бол рейтинг өндөр хэвээр байгаа гэнэ. Бүгд найрамдахчуудын 80 хувь нь Трампын явуулж буй бодлогыг дэмжиж буйгаа илэрхийлсэн бол 13 хувь нь түүний бодлогод сэтгэл дундуур байгаа гэжээ. Бүгд найрамдахчуудын дунд Трампын рейтинг өнгөрсөн есдүгээр сард 81 хувьтай байсан юм. Харин Ардчилсан намын гишүүдийн дунд Трампын рейтинг ердөө тавхан хувьтай байгаа бол бие даагчдын дунд 35 хувьтай болжээ.

Санал асуулгын явцад Трампын галт зэвсгийн талаар явуулж буй бодлого хамгийн их эсэргүүцэл, шүүмжлэл дагуулжээ. Америкчуудын 54 хувь нь Трампын галт зэвсгийн талаар явуулж буй бодлогыг эсэргүүцсэн юм. Харин галт зэвсэг эзэмшигчид түүнийг хамгийн их дэмжсэн бөгөөд галт зэвсгийн талаар явуулж буй бодлогыг дэмжигчдийн 52 хувь нь галт зэвсэг эзэмшигчид байгаа аж.

АНУ-ын үе үеийн ерөнхийлөгчдөөс Роналд Рейган 1982 онд, мөн Жимми Картерын рейтинг 47 хувь болж буурч байжээ. Гэвч Трампынх шиг рейтинг нь 35 хувь болтол буурч байсан тохиолдол байхгүй гэнэ.

Сэтгэгдэл үлдээх